Saturday, April 23, 2011

МУБИС-ийн Монголын Түүхийн тэнхимээс эрхлэн Монголын археологи, эртний түүхийн хичээлийн сорилын эмхэтгэлийг гаргалаа. Сорилыг доктор, дэд профессор Ц.Төрбат, Н.Баярцэцэг нар зохиож, доктор, профессор Ц.Гантулга хянажээ. Энэ эмхэтгэлд археологийн 200 тест, эртний түүхийн 300 тест орсон байна.
Энэ нь Монголын эртний түүх ба археологийн чиглэлээр дагнан гарч буй томхон хэмжээний анхны сорилын эмхэтгэл гэж хэлж болно. Мөн чухалчлан дурдууштай нэгэн онцлог шинж нь сорилыг боловсруулахдаа орчин үеийн сургалтын онол-аргазүйн шаардлагыг аль болох тусгахыг эрхэмлэсэн, энэ хүрээнд суралцагчдын мэдлэгийг төдийгүй чадвар, хандлагыг тодорхойлох, цогц чадамж төлөвшүүлэх зорилгыг хангахуйц шинэлэг байдлаар, олон хэлбэрээр боловсруулсан сорилуудыг түлхүү оруулсанд оршино. Түүнчлэн энэхүү эмхэтгэлд сорил бүрийг хийж гүйцэтгэхэд учирч болох хүндрэл, шаардагдах цаг хугацаа зэргийг бодолцон харгалзах үнэлгээний оноог харилцан адилгүй байхаар тогтоосон нь сорилын практик хэрэглээг сайжруулсан, сургалтанд хэрэглэх багш, суралцагчдын хэн хэнд нь тустай болсныг тэмдэглүүштэй.
Оюутан сурагчид Монголын түүхийн тэнхимээс /Б байрны 310 тоот Наранжаргал/ 3800 төгрөгөөр худалдан авч болно.

No comments:

Post a Comment