Saturday, April 30, 2011

МОНГОЛЫН ДУНД ҮЕИЙН ТҮҮХИЙН ХИЧЭЭЛИЙН ХӨТӨЛБӨР

МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛЫН ИХ СУРГУУЛЬ

ТҮҮХ НИЙГМИЙН УХААНЫ СУРГУУЛЬ

Монголын түүхийн тэнхмийн

2010 оны . . . сарын . . . өдрийн

хурлаар хэлэлцэн батлав.

“ДУНД ҮЕИЙН МОНГОЛЫН ТҮҮХ”

ХИЧЭЭЛИЙН МОДУЛЬ ХӨТӨЛБӨР

(Түүх-Нийгэм судлалын багш

ангийн сургалтад зориулав)

Боловсруулсан:

Түүхийн ухааны доктор, дэд профессор Ж.Гэрэлбадрах

1.Модулийн нэр: Дунд үеийн Монголын түүх

2.Индекс: МТ –202-4

3.Түвшин: Бакалавр

4.Оногдох кредит: 2.0

5.Судлах цаг: 48

6.Залгамж холбоо: Монголын эрт үеийн түүх. Монголын археологи,

Монголын сурвалж судлал

7.Үндэслэл: Орчин цагийн боловсролын

түвшинд шаардагдах эх түүхийн мэдлэгтэй болгох,

түүнийгээ хэрэглэх чадварт сургах, МУБИС-ийн эрхэм

зорилго, нийгэм болон суралцагсдын хэрэгцээ

шаардлагыг эрхэмлэн хэрэгжүүлэх

8.Хөтөлбөрийн зорилго: Түүхийн дээд боловсролтой

хүнд төлөвшсөн байх шаардлагатай түүхэн ухаарал, сургамж, өвлөн уламжлах чадвар, эх оронч үзэл сэтгэл, улс үндэстнээ гэх дархлаа зэрэг түүхийн үнэт зүйлсийг цогц байдлаар тусган эзэмшсэн багш-иргэн хүн төлөвшүүлэх

9.Зорилт: Өмнөх суурь мэдлэгт нь тулгуурлан ирээдүйн түүхийн багш хүнд шаардагдах эх түүхийн мэдлэг, чадвар олгох

-түүхэн мэдлэг, ухаарал төлөвшүүлэх,

-түүхэн сургамж, хүмүүжлийг ойлгуулах,

-эх оронч үзэл сэтгэл, дархлаа төлөвшүүлэх,

-асуудалд түүхэн үүднээс хандах, түүнийг

-тулгамдсан асуудлыг шийдэх хэрэгсэл болгон

ашиглах чадвар эзэмшүүлэх

10.Цөм агуулга: Монголын дунд үеийн түүхийн үечлэл, Их Монгол улс хийгээд Монголын эзэнт гүрэн. Дэлхийн түүхэн дэх Монголын зуун. “Дөчин, дөрвөн хоёр”-ын үеийн Монгол улс, Монголд бурхны шашин дэлгэрсэн нь, Монголчууд ээлж дараагаар Манж ба Оросод эзлэгдсэн нь, Харийн эрхшээлд байх үеийн монголчуудын аж байдал зэрэг нь цөм агуулга болно.

Дундад үеийн Монголын түүхийн талаарх суурь

мэдлэгийг 16 цагийн лекц, 32 цагийн семинарын

хичээл болон оюутны бие дааж хийх ажил, уншиж

судлах сэдэв, ном зохиол, дадлагын ажлаар олгоно. Үүнд:

МОДУЛИЙН НЭР

ЛЕКЦ

СЕМИНАР

БИЕ ДААЛТ

1

Их Монголын улсын түүх

8 цаг

14 цаг

1 удаа

2

Монголын эзэнт гүрний түүх

4 цаг

14 цаг

1 удаа

3

“Дөчин, Дөрвөн хоёрын” Монгол улсын түүх

8 цаг

6 цаг

4

Манжийн эрхшээлийн үеийн Монголын түүх

12 цаг

30 цаг

1 удаа

Модуль № 1 ИХ МОНГОЛ УЛСЫН ТҮҮХ

Зорилго

-Их Монгол улсын улс төрийн түүх, соёл, эдийн засаг, нийгмийн байгууллын түүхийг ойлгож мэдүүлэхэд оршино.

Зорилт

-Түрүү Монгол улсын төр-нийгмийн байгуулал, улс төрийн түүхэн үйл явцыг тодорхойлно.

-Монгол нутагт байсан бусад аймаг, жижиг улсуудын түүх, аж ахуй, соёлын харилцаа холбооны түүхэн тоймыг гаргана.

-Тэмүжиний амьдрал, тэмцэл үйл ажиллагаа ба Монголын нэгдсэн улс байгуулагдсан үйл явц, түүхэн ач холбогдлыг мэдүүлнэ.

-Их Монгол улс төгөлдөржсөн төр улс болох тухай болон төрийн байгууламжийн талаар тодорхой мэдлэг олгоно.

Сэдэв. 1.1 Монголын дунд үеийн түүхийн үечлэл (лекц)

Ямар мэдлэг олгох:

Монголын түүхийг эрт, дунд ба шинэ үе хэмээн гурав ангилах нь. Дунд үеийн Монголын түүхийг судлах хэрэгцээ болон шаардлага юу болох. Монголын дунд үеийн түүхийг дэлхийн бусад улс орнуудад хэрхэн гуйвуулж байгаа нь. Монголын дунд үеийн түүхийн үечлэлийн талаарх судлаачдын үзэл баримтлалууд. Тэдгээрийн дэвшилттэй ба сөрөг талууд. Монголын дунд үеийн түүхийг дөрвөн үе болгон авч үзэх нь. Дунд үеийн Монголын түүхийн судалгааны тойм, үндсэн эх сурвалжууд ба судалгааны зохиолууд.

Ямар чадвар олгох:

-Монголын түүхийн дунд үеийн хамрах он цагийн хязгаар ба агуулгын багцааг мэдэж авна.

-Монголын дунд үеийн түүхийг гадаад орнуудад хэрхэн үздэг ба зарим талаар яаж гуйвуулж буй талаар тодорхой ойлголттой болно.

-Монголын дунд үеийн түүхийг дотор нь дөрвөн үе болгон авч судлах нь асуудлыг ойлгоход тустай болох талаар зохих мэдлэг олгоно.

-Дунд үеийн Монголын түүхийн судалгааны байдал ба сурвалж хэрэглэгдэхүүн, судалгааны зохиолын тоймыг мэдэж ашиглах чадвар эзэмшүүлнэ.

Уншиж судлах материал:

-БНМАУ-ын түүх. 2-р боть. УБ., 1967

-Монгол улсын түүх. дэд боть. УБ., 2003

-Ж.Гэрэлбадрах. Монголын дунд үеийн түүхийг үечлэх асуудалд. Монголын түүхийн үечлэлийн зарим асуудалд. УБ.,2008. т. 26-34

Сэдэв. 1.2 Түрүү Монгол улс

Ямар мэдлэг олгох:

Эргүнэ гүнээс монголчууд гарч баруун зүг нүүдэллэсэн нь. Гурван голын эхний монголчууд төр улсаа байгуулсан нь. “Хамаг Монгол” улсын нэр мөн, эсэх. Төрийн онолын үүднээс Монгол улсыг тайлбарлах нь. Монгол улс түрүү төр улс болох тухай. Монгол улсын анхны хаан Хабулын үеийн нийгэм-улс төрийн ба аж ахуйн төлөв байдал. Монголоос хөрш аймаг, улсуудтай тогтоосон харилцаа. Монгол ба Зүрчидийн Алтан улсын харилцаа, Хабул хааны Алтан улсад хийсэн айлчлал. Хабул хааны бодлогын ололт амжилт ба алдаатай талууд.

Түрүү Монгол улс (Хамаг Монгол)-ын анхны хаан Хабул өөр овгийн Амбагайг хаан болгохоор гэрээсэлсний учир шалтгаан. Амбагайн хаанчлалын үеийн Монгол улсын түүхийн гол үндсэн асуудлууд. Монгол ба бусад хөрш зэргэлдээ аймаг, улсуудын харилцаа. Амбагай хааны хөвүүн Хадааны явуулсан үйл ажиллагаа. Монгол улсад хааны дараах цэргийн хэрэг эрхэлсэн “тайш” хэмээх албан тушаалтан байсан эсэх. Амбагай хаан Татарт баригдаж, Зүрчидийн Алтан улсад хүргэгдэн алуулсан нь. Амбагай хааны үхэл түүхэн сургамжийн нэг болсон нь. Түүний гэрээслэлийн утга учир.

Хутула хэрхэн Монгол улсын хаан болсон нь. Хаан сонгох талаар Боржигин ба Тайчууд аймгуудын тэмцэл, зөрчил.

Түрүү Монгол улс (Хамаг Монгол)-ын гуравдахь хаан Хутула ямархуу хүн байсан талаарх сурвалж бичгийн мэдээ сэлт. Түүний хаанчлалын үед Монгол улсын түүхэнд болсон гол хэрэг явдлууд. Монгол улсын засаг захиргааны зохион байгуулалтын төлөвшилт. Монгол улс цэргийн захиргааны төв, зүүн, баруун гарын зохион байгуулалттай болсон нь. Хутула хаанаас Зүрчидийн Алтан улстай амжилттай тэмцсэн нь. 1147 оны гэрээний түүхэн ач холбогдол.

Ямар чадвар олгох:

-Монголчуудын Эргүнэ гүний домог түүхэн үйл явдал мөн болох ба тэдний нутагтаа эргэн ирсэн түүхэн үйл явцын талаар мэдэж авна.

-Монгол улсыг хэрхэн нэрийдэж ирсэн ба түрүү төр улс гэж ямар улс болох талаар тодорхой ойлголт олж авна.

-Хабул, Амбагай, Хутула нарын хаанчлалын үеийн түрүү Монгол улсын түүхийн талаар илүү тодорхой, цэгцтэй зохих мэдлэг олгоно.

- Монгол улсын цэргийн хэргийг эрхэлсэн, хааны дараах “тайш” гэсэн албан тушаалтан байсан, эсэхийг харьцуулан нягталж, дүгнэлт гаргана.

-Монголоос бусад аймаг, улсуудтай ба Зүрчидийн Алтан улстай ямар харилцаатай байсан харьцуулан ойлгож, тайлбар чадвар эзэмшүүлнэ.

-Амбагай хааны Татарт баригдсан тухай өөр өөр баримтуудыг шинжлэн үзэж, тодорхой гаргалгаа гаргана.

- -Монгол улсаас Зүрчидийн Алтан улстай дайтсан ба 1147 онд байгуулсан гэрээний тухай тодорхой ойлголттой болно.

-Сэдэвт холбогдох түүхэн газрын зураг дээр зааж, ажиллах чадвар эзэмшүүлнэ.

Уншиж судлах материал:

- Монголын Нууц Товчоо. Сонгомол эх. УБ.,2005. 47, 48, 52-53, 57-58 зүйл.

- БНМАУ-ын түүх. дэд боть. УБ., 1967

-Монгол улсын түүх. дэд боть. УБ., 2003

- Ч.Далай Монголын түүх. I боть. УБ.,1996

- Рашид-ад-Дин Судрын чуулган. I боть. Орч. Ц.Сүрэнхорлоо. УБ.,2003. т.67-68, 182-196

- Ж.Гэрэлбадрах. “Хамаг Монгол улсын нэр мөн үү?”. УБ.,2006. т.5-9, 21-24, 35-38, 47-52

Сэдэв. 1.3 X-XII зууны Монгол нутаг дахь аймаг,

улсууд

Ямар мэдлэг олгох:

10-12 зуунд Монгол нутагт оршиж байсан олон аймаг, жижиг улсуудын түүхийн товч ба нийгмийн байдал. “Талын нүүүдэлчид” ба “ойн анчид” хэмээн ялгах нь. “Ханлиг” ба “аймгийн холбоо” хэмээх тогтмол хэллэгүүдийг тайлбарлах.

Монгол нутаг дахь аймаг, улсуудын угсаа гарал, нийгэм-эдийн засаг, соёл шашин шүтлэгийн байдлын түүхэн тойм. Тэдгээрийн хоорондын харилцаа. Аймаг улсуудын нийгмийн давхраажилтын байдал.

-Хэрэйд улс

-Найман улс

-Гурван Мэргид

-Татар

-Ойрад

- Хонгирад

-Онгуд

Ямар чадвар олгох:

-Монгол нутагт оршиж байсан аймаг, улсуудын нийгэм-эдийн засгийн түвшин, нийгмийн зохион байгуулалтын онцлогийн талаар дэлгэрэнгүй мэдлэг олж авна.

-Монголын аймаг, улсын түүхийн тоймыг тус бүрд нь дэлгэрүүлэн авч ярилцан тодорхой мэдлэг олгоно.

-Аймаг, улсуудын угсаа гарал, газар нутгийн байрлал зүй, соёл шашин шүтлэгийн талаар илүү тодорхой, цэгцтэй мэдлэг авна.

-Монгол нутагт оршин амьдарч байсан аймаг улсуудын газар нутаг, түүний хил хязгаарыг мэдэж, газрын зураг дээр зааж сурах дадлага эзэмшүүлнэ.

Уншиж судлах материал:

-БНМАУ-ын түүх. дэд боть. УБ., 1967

-Монгол улсын түүх. дэд боть. УБ., 2003

- Н.Ишжамц. Монголд нэгдсэн төр улс байгуулагдаж, феодализм бүрэлдэн

тогтсон нь. УБ., 2002

- Рашид-ад-Дин Судрын чуулган. I боть. Орч. Ц.Сүрэнхорлоо. УБ.,2003. т.66-79, 80-82, 88-101, 117-123

Бие даан судлах сэдэв: Монголын овог аймгуудын бүтэц, бүрэлдэхүүн

Ямар мэдлэг олгох:

Монголын дунд үеийн овог аймгууд Нирун, Дарлигин хэмээн хоёр үндсэн хэсэгт хуваагдах болсон учир шалтгаан. Нирун аймгийн үүсэл ба хөгжин салбарлаж ноёлох аймаг болсон нь. Нирун хэмээх нэрийн утга учир. Нирун аймгийн бүтэц бүрэлдэхүүнд багтах 27 овог аймгийн тухай товч.

Дарлигин аймгийн үүсэл хөгжил ба салбарлал ямар байдалтай байсан нь. Дарлигин аймгийн бүрэлдэхүүнд буй 21 аймаг. Дарлигин аймаг хэрхэн Нирун аймгийн эрхэнд орсон нь.

Ямар чадвар олгох:

-Дунд үеийн монголчуудын овгууд Нирун, Дарлигин хэмээн 2 хэсэгт хуваагдах болсон учир шалтгааны талаар мэдэж авна.

-Монголын Нирун аймгийн үүсэл хөгжил, нэрийн утга учир, түүнд багтах 27 овгийн талаар болон хэрхэн ноёлох аймаг болсон талаар тодорхой ойлголт олж авна.

-Дарлигин аймаг нь эртний сурвалжит овгуудаас бүрдэх боловч яагаад Нирунд захирагдах болсон ба түүний 21 овгийн талаар цэгцтэй мэдлэг олгоно.

Уншиж судлах материал:

- Монголын Нууц Товчоо. Сонгомол эх. УБ.,2005. 11, 12, 40-42, 44- 49 зүйл.

-БНМАУ-ын түүх. дэд боть. УБ., 1967

-Монгол улсын түүх. дэд боть. УБ., 2003

-БНМАУ-ын угсаатны зүй. I, II, III. УБ., 1987, 1996, 1998

-Х.Нямбуу. Монголын угсаатны зүй. УБ., 1991

-А.Очир, Ж.Сэржээ. Монгол овгийн товч лавлах. УБ., 1996

-Рашид-ад-дин. Судрын чуулган.I. II. боть. орчуулсан Ц.Сүрэнхорлоо. УБ., 2003. т.59-156

- Монголчуудын зэрэг дэв. ЭШХ-ын эмхтгэл. УБ.,2009. т.26-43

Сэдэв. 1.4 Бөртэ чоно хаанаас ирсэн, Эргүнэ гүн

хаана буй талаарх үзлүүд

Ямар мэдлэг олгох:

Дунд үеийн монголчуудын дээд өвөг Бөртэ чоно домгийн амьтан бус, түүхэн хүн болох нь. Бөртэ чоно хаанаас ирсэн талаарх үзэл баримтлалууд:

- Дорно зүгийн Хянганы нурууны Эргүнэ гүн хэмээх газраас ирсэн нь,

- Түвэдээс ирсэн хэмээх бурхны шашинт түүхийн үзэл,

- Японы арлаас ирсэн самурай байсан гэх Японы үзэл,

- Европоос ирсэн гэх Европ төвийн үзлийг тайлбарлан ярилцаж, мэдлэгээ газрын зураг дээр бататгана.

Монголчуудын дөрвөн зуун жил шахам нутаглаж байсан Эргүнэ гүн хаана буй талаарх үзэл баримтлалууд:

- Хянганы нурууны Хайлаар голын эхэнд буй,

- Хэнтийн нуруунд байсан,

- Тагнын нуруу ба Саян нурууны хоорондох хотгор газар байсан,

- Хятадын Цагаан хэрмийн хойно байсан,

- Тийм нэртэй газар огт байгаагүй,

- Хайлаар гол хойшоо эргэж Эргүнэ гол болдог хэсгийн сав газар байсан гэх үзэл баримтлалуудын үндэслэл, нотолгоо.

Ямар чадвар олгох:

-Дунд үеийн монголчуудын өвөг гэгдэх Бөртэ чоно домгийн амьтан, онгон шүтээн бус, түүхэн хүн болох талаар тодорхой мэдлэг олж авна.

-Бөртэ чоно хаанаас ирсэн талаар олон үзэл баримтлалуудыг харьцуулан нягталж, тэр талаар тодорхой ойлголттой болно.

-Монголчуудын нутаглаж байсан Эргүнэ гүн хаана байсан тухай олон орны эрдэмтэн судлаачийн үзэл бодлыг харьцуулан үзэж, цэгцтэй мэдлэг олгоно.

-Сэдэвт холбогдох түүхэн газар нутгийн чиг, байрлал зүйг газрын зураг дээр зааж, ажиллах чадвар эзэмшүүлнэ.

Уншиж судлах материал:

-БНМАУ-ын түүх. дэд боть. УБ., 1967

-Монгол улсын түүх. дэд боть. УБ., 2003

-БНМАУ-ын угсаатны зүй. I. УБ., 1987

-Рашид-ад-дин. Судрын чуулган.I. II. боть. орчуулсан Ц.Сүрэнхорлоо. УБ., 2003. т.111-112

- Ч.Далай Их Монгол улсын түүх. УБ.,2006

Сэдэв. 1.5 Бөртэ чоноос Есүхэй хүртэлх

хүмүүсийн түүхэн он цаг (сем)

Ямар мэдлэг олгох:

Эргүнэ гүнээс гарч баруун нүүдэллэн Бурхан халдун (Хэнтийн нуруу)-д ирж нутагласан язгуур монголчуудын удирдагчдын амьдарч байсан он цагийг нарийн тодорхой болгох түүхэн хэрэгцээ ба шаардлага. Бөртэ чоноос Добу мэргэн хүртэл Хиян овгийн язгууртнуудын төрсөн ба нас барсан он цагийн судалгааны тойм. Бодончар мунхагаас Тэмүжин хүртэлх Хияд-боржигин овгийн ноёд язгууртны төрсөн ба нас барсан он цагийн талаарх түүхэн сурвалжийн мэдээ баримтууд. Энэ талаарх судлаачдын үзэл баримтлалууд.

Ямар чадвар олгох:

-Язгуур Монголын язгууртнууд Добу мэргэний хөвүүдийн үед салбарлан өөр овог үүсгэж буй учир шалтгааныг мэдэж ойлгуулна.

-Бөртэ чоноос Добу мэргэн хүртэлх Хиян овгийн язгууртнуудын амьдарч байсан он цагийн талаар тодорхой мэдлэг олж авна.

-Добу мэргэнээс Тэмүжин хүртэлх Хиян-боржигин овгийн язгууртнуудын төрсөн ба нас барсан цаг хугацааны талаар тодорхой ойлголттой болно.

-Сэдэвт холбогдох түүхэн газрын зураг дээр зааж, ажиллах чадвар эзэмшүүлнэ.

Уншиж судлах материал:

- Ч.Далай. Монголын түүх. Хамаг Монгол улс. УБ., 1996

-Монгол улсын түүх. 2-р боть. УБ., 2003

-Х.Пэрлээ. Монголын түүхэнд урьд мэдэгдээгүй зарим он цагийн мэдээ. УБ.,1973

-Рашид-ад-дин. Судрын чуулган.I. II. боть. орчуулсан Ц.Сүрэнхорлоо. УБ., 2003

Сэдэв. 1.6 Тэмүжиний бага ба идэр нас (сем)

Ямар мэдлэг олгох:

Түрүү Монгол улсын анхны хаан Хабулын гуч хөвүүн Тэмүжиний бага нас. Эцэг Есүхэй баатар Татар нарт хорлогдож нас барсан нь. Түүний бага насны хатуу хэцүү амьдралын он жилүүд. Өүлэн эх хэрхэн хүүхдүүдээ язгууртны ёсоор хүмүүжүүлсэн нь. Идэр залуу Тэмүжиний үзэл бодлын төлөвшилт хийгээд түүнд зориг хатуужил суулгасан ялагдал, доромжлол, хүнд шалгуурууд:

-Тайчуудад баригдсан нь ба зугтаан гарсан нь

-Найман шарга морио алдсан нь ба эргүүлэн авсан

нь

-Мэргидийн довтолгоон ба эхнэр Бөртэ үжинийг

эргүүлэн авсан нь.

Тэмүжиний хувийн зан чанар удирдагч болоход хэрхэн нөлөөлсөн нь. Нөхөд анд нарыг цуглуулсан нь. Хэрэйд улсын Тоорил хаантай холбоотны харилцаа тогтоосон нь.

Ямар чадвар олгох:

-Тэмүжиний эцэг Есүхэй баатрын амьдрал, үйл ажиллагаа, эх Өүлэний тухай тодорхой ойлголт өгнө.

-Тэмүжиний гэрийн хүмүүжил болон хувийн зан чанар, түүнд тохиолдсон хүнд шалгуурууд түүнийг хэрхэн хурцалсан талаар цэгцтэй мэдлэг олж авна.

-Тэмүжин анд нөхөд цуглуулж, холбоотнуудтай болон тэдний хүчийг хэрхэн ашигласан талаар тодорхой ойлголттой болно.

-Сэдэвт холбогдох түүхэн газрын зураг дээр зааж, ажиллах чадвар эзэмшүүлнэ.

Уншиж судлах материал:

- Монголын Нууц Товчоо. Сонгомол эх. УБ.,2005. 59-115 зүйл.

-Ч.Далай. Их Монгол улсын түүх. УБ.,2006

-Монгол улсын түүх. дэд боть. УБ., 2003

-Рашид-ад-дин. Судрын чуулган.I. II. боть. орчуулсан Ц.Сүрэнхорлоо. УБ., 2003 т.226-229

-Ш.Нацагдорж. Чингис хааны цадиг. УБ., 1991

Сэдэв. 1. 7 Тэмүжиний Монгол улсыг сэргээн

тогтоох тэмцэл (лекц)

Ямар мэдлэг олгох:

Тэмүжин түрүү Монгол улс (Хамаг Монгол)-ын хаан болохын төлөө тэмцсэн нь:

-Тэмүжин, Жамуха хоёрын нөхөрлөл

-Тэмүжин ба Хорчи бөөгийн харилцан тохиролцоо

- Тэмүжин, Жамуха хоёрын зөрчлийн цаад учир

шалтгаан ба хэрхэн салсан.

-1189 онд Хар зүрхний Хөх нуурт болсон язгууртны

хурал

-Чингис хаан хэмээх нэрийн учир

-Тэмүжин, Ван хоёрын эцэг хөвүүний ёс

Тэмүжин Монголын хаан болох тэмцэлдээ бөө нарыг хэрхэн чадварлаг ашигласан нь. Монголын хэсэг язгууртнуудын хуралдаанаар Тэмүжин хэрхэн өөрийгөө хаан өргөмжлүүлж чадсан нь. Далан балжудын байлдаан. Чингис хаан ба Хэрэйдийн Тоорил хан хоёрын цэрэг-улс төрийн харилцаатай холбогдох түүхэн үйл явдлууд.

Ямар чадвар олгох:

-Тэмүжин хэрхэн, ямар арга заль, улс төрчийн бодлого явуулж, түрүү Монгол улсын хаан болж чадсан талаар тодорхой ойлголт өгнө.

-Тэмүжинээс бөө нартай хэрхэн харилцаж байсан талаар цэгцтэй мэдлэг олж авна.

-Тэмүжин ба Тоорил хан хоёрын андын, эцэг хөвүүний, холбоотны харилцааны үе шатууд, цаад мөн чанар хэрхэн өөрчлөгдөж байсан талаар тодорхой ойлголттой болно.

-Сэдэвт холбогдох түүхэн үйл явдал, газар орныг газрын зураг дээр зааж, ажиллах чадвар эзэмшүүлнэ.

Уншиж судлах материал:

-Монголын нууц товчоо. Сонгомол эх. УБ.,2005. 116-127 зүйл.

-Ч.Далай. Их Монгол улсын түүх. УБ., 2006

-Монгол улсын түүх.дэд боть. УБ., 2003

-Рашид-ад-дин. Судрын чуулган.I. II. боть. орчуулсан Ц.Сүрэнхорлоо. УБ., 2003 т.236-239

-Н.Ишжамц. Монголд нэгдсэн төр улс байгуулагдаж, феодализм бүрэлдэн тогтсон нь. УБ., 1976

-Ш.Нацагдорж. Чингис хааны цадиг. УБ., 1991

Сэдэв. 1.8 Чингис хааны Монголын нэгдсэн улс

байгуулахын төлөө тэмцэл (сем)

Ямар мэдлэг олгох:

Жамуха сэцэн Монголын Гүр хаанд өргөмжлөгдсөн нь. Монгол улсын хоёр хааны хоорондын тэмцэл ба бусад аймаг улсуудын оролцоо. Чингис хаан Хэрэйдийн Тоорил хантай хамтран хөрш аймаг, улсуудыг ээлж дарааалан эрхшээлдээ оруулсан нь. Чингис хааны эсрэг хэд хэдэн удаагийн цэрэг-улс төрийн холбоотны үйл ажиллагаа.

-Татарыг аймгийг устгасан нь

-Чингис, Ван хан хоёрын муудалцсан нь. Чингис, Ван хан хоёрын зөрчил хурцадсан нь.

-Чингис хааны “алдарт илгээлт”

Чингис хаан Найман ба Хэрэйд улсуудыг мөхөөн эрхэндээ оруулсан нь. Гол өрсөлдөгч Гүр хаан Жамухыг хороосон нь. 1206 онд Ононы эхэнд болсон их хуралдайгаар нэгдсэн Монгол улсыг байгуулсан нь, түүний түүхэн ач холбогдол. Тэмүжинд дахин Чингис хаан цол өгсөн учир шалтгаан.

Ямар чадвар олгох:

-Чингис хаан 1204 он хүртэл Монголын хууль ёсны хаан байж чадсан, эсэх болон Гүр хаан, Чингис хаан хоёрын тэмцэл, байлдааны талаар тодорхой ойлголт өгнө.

-Тэмүжиний нэгдсэн улс байгуулахын төлөөх хатуу ширүүн тэмцлийн түүхийн талаар цэгцтэй мэдлэг олгоно.

-Тэмүжиний Чингис хаан цолыг хоёр удаа авсны цаад учир шалтгааны талаар тодорхой ойлголттой болно.

-Сэдэвт холбогдох түүхэн үйл явдал, газар орныг газрын зураг дээр зааж, ажиллах чадвар эзэмшүүлнэ.

Уншиж судлах материал:

-Монголын нууц товчоо. Сонгомол эх. УБ.,2006. 134-140, 141-176, 177-182, 183-202

- Р.Сайшаал. Чингис хааны товчоон. УБ.,

-Ч.Далай. Их Монгол улсын түүх. УБ.,2006

-Монгол улсын түүх.дэд боть. УБ., 2003

-Н.Ишжамц. Монголд нэгдсэн төр улс байгуулагдаж, феодализм бүрэлдэн тогтсон нь. УБ., 1976

-Ш.Нацагдорж. Чингис хааны цадиг. УБ., 1991

Сэдэв. 1.9 Их Монгол улсын төрийн

байгууламж (сем)

Ямар мэдлэг олгох:

1206 онд байгуулагдсан нэгдсэн Монгол улсын засаглалын хэлбэр. Дотоод засаг захиргааны хуваарь. Түмний зохион байгуулалт. “Мянгат”-ын систем буюу гадаад ба дотоод мянган. Их Монгол улсын нийслэл хот-Хархорум. Монгол төрийн бэлгэдлүүд-цагаан сүлд, хар сүлд, хасбуу тамга.

Шүүх засаглалын тогтолцоо ба гол хууль–“Их засаг”-ын үндсэн цөм агуулга. Хуулийг хэрэгжүүлэх хянах албан тушаалтан. Хурлын байгууллага–а. Алтан ургийн их эе, б. Их хуралдайн эрх хэмжээ, чиг үүрэг. Монгол төрийн гол шашин–бөө мөргөл болох нь. Төрийн бэхи гэж ямар субъект болох. Монгол улсын хүн ам ба аж ахуйн байдал. Төрийн бичиг–худам монгол бичиг. Монголчууд 1211 оноос улсаа “Их Монгол” хэмээн тодотгон нэрийдэх болсон нь.

Ямар чадвар олгох:

-1206 оны Монгол улс төгөлдөржсөн төр улс болох талаар онолын ба практик судалгааны тодорхой ойлголт өгнө.

-Монголын нэгдсэн улсын төрийн байгууламжийн бүхий л асуудлын талаар цэгцтэй мэдлэг олгоно.

-Монголын төр ба шашны хамаарал ба харилцаа холбооны тухай тодорхой ойлголттой болно.

-Сэдэвт холбогдох түүхэн үйл явдал, газар орныг газрын зураг дээр зааж, ажиллах чадвар эзэмшүүлнэ.

Уншиж судлах материал:

-Монголын нууц товчоо. Сонгомол эх. УБ.,2006. 203-234 зүйл.

-Ч.Далай. Их Монгол улсын түүх. УБ.,2006

-Монгол улсын түүх. дэд боть. УБ., 2003

-Н.Ишжамц. Монголд нэгдсэн төр улс байгуулагдаж, феодализм бүрэлдэн тогтсон нь. УБ., 2002

-Ш.Нацагдорж. Чингис хааны цадиг. УБ., 1991

Ц.Минжин. Их Засаг. Түүх, эрх зүйн шинжилгээ. УБ.,2009

Модуль № 2 МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ТҮҮХ

Зорилго:

-Монголын эзэнт гүрний түүхийн үндсэн асуудлууд,тухайн үеийн дэлхийн улс төр, эдийн засагт эзэлж байсан түүний байр суурийг танин мэдүүлэхэд оршино.

Зорилт :

-Монголын эзэнт гүрэн байгуулагдсан ба оршин тогтнож байсан түүхэн он цагийн хүрээ хязгаар, хамрах хүрээ, ач холбогдлыг тодорхойлно.

-Монголын эзэнт гүрний үеийг язгуур Монгол гүрэн ба биеэ даасан Монголын эзэнт улсууд хэмээн ялгаатай авч үзэхийн түүхэн үндсийг ойлгуулна.

-Язгуур Монголын эзэнт гүрний түүхийг их хаан бүрээр, биеэ даасан эзэнт улсуудыг тусгайлан судлах нь чухал болохыг мэдүүлнэ.

-Газрын зураг, атластай хэрхэн ажиллах ба түүнийг ашиглаж сурахын чухлыг ойлгуулна.

Сэдэв. 2.1 Монголын эзэнт гүрэн (1229-1259) (лекц)

Ямар мэдлэг олгох:

Чингис хааны гэрээслэл ба Өгөдэй Их Монгол улсын хаанаар өргөмжлөгдсөн нь. Өгэдэй хааны үед Чингис хааны үндэс суурийг тавьсан Монголын эзэнт гүрэн жинхэнэ ёсоор төлөвшин тогтсон нь. Өгэдэй хааны гол үндсэн бодлого, үйл ажиллагаа.

-Өгэдэй хааны дөрвөн сайн үйл

-Өгэдэй хааны дөрвөн муу үйл

Өгэдэйн ахмад хөвүүн Гүюг Их Монгол улсын гуравдахь хаанаар өргөмжлөгдсөн нь. Гүюг хааны явуулсан гадаад, дотоод бодлого, үйл ажиллагаа. Гүюг хаан ба Бат ханы хоорондын зөрчил. Гүюг хааны баруун зүгийн дайны цаад учир шалтгаан.

Тулуйн хөвүүн Мөнх хэрхэн Их Монгол улсын хаан суусан. Мөнх хаан суугаад Өгэдэй, Цагадайн удмын олон ноёдыг цаазалсан нь. Мөнх хааны Монголын эзэнт гүрний тэлэх бодлого, үйл ажиллагаа.

-Хүлэгү-г баруун Ази руу дайлаар мордуулсан нь

-Хубилайг өмнөд Хятадыг эзлүүлэхээр явуулсан нь

Мөнх хаан эзэнт гүрний засаг захиргааг дахин шинээр зохион байгуулж, эзэн тэргүүлэгчдийг томилсон нь.

Гүюг, Мөнх хааны үед Их Монгол улс нүүдэл ба суурьшмал иргэншил хосолсон дэлхийн хэмжээний эзэнт гүрэн болон тогтсон нь. Мөнх хааны үед Монгол гүрэн хөгжлийн оргил үедээ байсан нь.

Ямар чадвар олгох:

-Өгэдэй, Гүюг, Мөнх хаадын хувийн болон удирдагчийн зан чанарын талаар тодорхой ойлголт өгнө.

-Өгэдэй, Гүюг, Мөнх хаадын улс гүрний дотоодод явуулсан бодлого, үйл ажиллагааны тухай цэгцтэй мэдлэг олгоно.

-Өгэдэй, Гүюг, Мөнх хаадын гадаад бодлого, үйл ажиллагааны тухай тодорхой ойлголттой болно.

-Сэдэвт холбогдох түүхэн үйл явдал, газар орныг газрын зураг дээр зааж, ажиллах чадвар эзэмшүүлнэ.

Уншиж судлах материал:

-Монголын нууц товчоо. Сонгомол эх. УБ.,2006. 254-255, 269-281 зүйл.

- Рашид-ад-дин. Судрын чуулган.I. II. боть. орчуулсан Ц.Сүрэнхорлоо. УБ.,2003

-Ч.Далай. Их Монгол улсын түүх. УБ.,2006

-Монгол улсын түүх. дэд боть. УБ., 2003

- Ш.Бира. Их Монгол улсын түүх, үзэл суртлын зарим онцлог асуудлууд.УБ.,2006

Сэдэв. 2.2 Чингис хааны гадагш хийсэн аян дайнууд

(сем)

Ямар мэдлэг олгох:

Гадаад дайн нь залуу Монгол улсын тусгаар оршин тогтнох, бусдаар хүлээн зөвшөөрүүлэх арга, мөн дутуу хэрэгцээгээ нөхөх арга хэрэгсэл болох нь. Чингис хааны гадагш хийсэн аян дайн тус бүрийн шалтаг ба шалтгаан. Тэдгээр аян дайн бүрийн эхлэл, хамрах хүрээ, он цаг, үйл явц, өрнөл, үр дүн.

-Тангуд улсыг дайлсан нь

-Умард Алтан улсыг дайлсан нь

-Хар Кидань улсыг дайлсан нь

-Хорезм улсыг дайлсан нь

Монголчуудын ялалтын үндсэн шалтгаан, монгол цэргийн байлдааны арга тактик, зэвсэглэлийн давуу талууд. Чингис хааны ялалтын улс төрийн ач холбогдол. Эзлэгдсэн улс орнуудыг хэрхэн баримтлан захирч байсан нь. Дэлхийн түүхэн дэх “Монголын зуун”-ы эхлэл.

Ямар чадвар олгох:

-Чингис хаан цэргийн том бодлоготон, цэргийн стратегич болох талаар тодорхой ойлголт өгнө.

-Дайны гадаад ба дотоод шалтаг, шалтгаан ба тэдгээр дайнуудын он цаг, үйл явц, үр дүнгийн тухай цэгцтэй мэдлэг олгоно.

-Монголын морин цэргийн зэвсэглэл, байлдааны арга тактик тухай тодорхой ойлголттой болно.

-Сэдэвт холбогдох түүхэн үйл явдал, газар орныг газрын зураг дээр зааж, ажиллах чадвар эзэмшүүлнэ.

Уншиж судлах материал:

-Монголын нууц товчоо. Сонгомол эх. УБ.2006. 247-254, 256-268 зүйл.

- Р.Сайшаал. Чингис хааны товчоон. УБ.,

-Монгол цэргийн товчоон.I,II. УБ.,1995

-Монгол улсын түүх. дэд боть. УБ., 2003

-Ш.Нацагдорж. Чингис хааны цадиг. УБ., 1991

Бие даалтын сэдэв: Дэлхий дахиныг эзэрхэх монголчуудын “Тэнгэрийн үзэл”

Уншиж судлах материал:

-Ш.Бира. Их Монгол улсын түүх, үзэл суртлын зарим онцлог асуудлууд. УБ., 2006

Сэдэв. 2.3 Монголын Юань улс (лекц)

Ямар мэдлэг олгох:

Аригбөх, Хубилай хоёрын Их Монголын улсын хааны төлөөх тэмцэл. Хоёр хаант Их Монгол улсын үеийн түүхийн асуудлууд. Хубилай Монголын Юань улсыг байгуулсан нь. Хубилай хааны хувийн зан чанар, хүмүүжил, улс төрчийн ур чадварын тухай.

-Монголын улс төрийн төвийг нүүлгэсэн нь, үр дагавар

-“Юань” хэмээх нэрийн утга учир

-Хубилай хааны түүхэн үүргийг үнэлэх асуудал

-Юань улс ба бусад Монгол улсуудын харилцаа

Монголын Юань улсын төрийн байгууламж. Харъяалагдах газар орон, түшмэг улсууд. Засаг захиргааны зохион байгуулалт. Аж ахуйн төлөв байдал. Юань улсаас явуулсан гадаад аян дайнууд. Юань улсын Монгол хаадын он дараалал. Хубилай хааны тогтоосон “хоёр ёс”. Юань улс Монгол гүрний хөгжлийн оргил үе бус, задралын эхэн болох нь.

Ямар чадвар олгох:

-Их Монгол улсын хоёр хаантай байх болон Юань улсыг байгуулагдсан түүхийн зангилаа асуудлуудын талаар тодорхой ойлголт өгнө.

- Монголын Юань улсын төр, засаг захиргааны байгууламж, төр ба эдийн засаг, соёлын бодлогын талаар цэгцтэй мэдлэг олгоно.

-Хубилай хааны Монголын ба Азийн түүхэнд гүйцэтгэсэн түүхэн үүргийг Монголын язгуур эрх ашиг ба Азийн үүднээс хэрхэн 2 талаас нь үнэлэх тухай тодорхой ойлголттой болно.

-Сэдэвт холбогдох түүхэн үйл явдал, газар орныг газрын зураг дээр зааж, ажиллах чадвар эзэмшүүлнэ.

Уншиж судлах материал:

-Монгол улсын түүх. дэд боть. УБ., 2003

-Рашид-ад-дин. Судрын чуулган. I. II боть. орчуулсан Ц.Сүрэнхорлоо. УБ., 2003

-Ш.Бира. Их Монгол улсын түүх, үзэл суртлын зарим онцлог асуудлууд. УБ., 2006

-Ч.Далай. Монголын түүх. Юань улс. УБ., 1993

-А.Пунсаг, Ж.Ганболд, Д. Мөнхцэцэг. Монголын Юань улс. УБ., 2006

Сэдэв. 2.4 Юань гүрний үеийн язгуур Монгол орон (сем)

Ямар мэдлэг олгох:

Их Монгол улсын нийслэлийг өмнө зүг шилжүүлэх болсон улс төр ба эдийн шалтаг, шалтгаан. Хубилай хаан нийслэл хотыг Шанду ба Дайду хотуудад хэрхэн шилжүүлсэн нь. Улс төрийн төвийг нүүлгэсний улс төр, эдийн засгийн хор хохирол. Монгол нутаг Юань улсын Давааны арын муж –Линбэй болон хувирсан нь.

-Жин ван буюу жинон цолын үүсэл

-Шашин шүтлэгийн байдал

Линбэй мужийн удирдлага ба засаг захиргаа. Монгол нутаг дахь цэрэг, аж ахуй, соёлын байдал. Монголчуудын аж амьдралын тухай. Язгуур Монгол орны засаг захиргааны зохион байгуулалт.

Ямар чадвар олгох:

-Их Монгол улсын нийслэлийг урагш нь нүүлгэсэн болон түүний сөрөг үр дагаврын талаар тодорхой ойлголт өгнө.

-Юань улсын үеийн язгуур Монгол нутаг-Линбэй мужийн засаг захиргаа, аж ахуй, цэргийн байдлын талаар цэгцтэй мэдлэг олгоно.

-Язгуур нутагтаа буй монголчуудын аж байдал, соёл, зан заншлын тухай тодорхой ойлголттой болно.

-Сэдэвт холбогдох түүхэн үйл явдал, газар орныг газрын зураг дээр зааж, ажиллах чадвар эзэмшүүлнэ.

Уншиж судлах материал:

-Монгол улсын түүх. дэд боть. УБ., 2003

-Рашид-ад-дин. Судрын чуулган. I. II боть. орчуулсан Ц.Сүрэнхорлоо. УБ., 2003

-Ш.Бира. Их Монгол улсын түүх, үзэл суртлын зарим онцлог асуудлууд. УБ., 2006

-Ч.Далай. Монголын түүх. Юань улс. УБ., 1993

-А.Пунсаг, Ж.Ганболд, Д. Мөнхцэцэг. Монголын Юань улс. УБ., 2006

Сэдэв. 2.5 Монголын Алтан ордны улс (сем)

Ямар мэдлэг олгох:

Зүчийн хөвүүн Бат хаан баруун зүгийн “Кипчакийн аян дайн”-аас буцаж ирээд өөрийн эзэмшил улсын үндэс суурийг тавьсан нь. XIII зууны сүүлээс Монгол гүрэн биеэ даасан эзэнт улсуудад хуваагдах үйл явц эхэлсэн нь. Алтан ордны улс байгуулагдсан ба мөхсөн он цаг. “Алтан ордон” нэрийн талаарх тайлбарууд.

-“Алтан ордны Үйсэн дээрх бичиг”

-Алтан ордны улсын хот суурин газрууд

Алтан ордны улсын хаадын он дараалал, улс төрийн төв, газар нутаг, хил хязгаар, аж ахуйн үндсэн салбаруудын төлөв байдал, хүн амын бүтэц бүрэлдэхүүн, шашин шүтлэг. Алтан ордны улс бусад Монголын эзэнт улсуудын харилцаа.

Ямар чадвар олгох:

-Монголын Алтан ордны улсын үүсэл, он цаг ба биеэ даасан Монголын эзэнт улсын нэг болох талаар тодорхой ойлголт өгнө.

-Монголын Алтан ордны улсын төр, засаг захиргааны байгууламж ба эдийн засаг, соёлын бодлогын талаар цэгцтэй мэдлэг олгоно.

-Алтан ордны улс ба бусад Монголын эзэнт улсуудын хоорондын харилцаа, тэдгээрийн зөрчил, дайн самууны учир шалтгааны тухай тодорхой ойлголттой болно.

-Сэдэвт холбогдох түүхэн үйл явдал, газар орныг газрын зураг дээр зааж, ажиллах чадвар эзэмшүүлнэ.

Уншиж судлах материал:

-Монгол улсын түүх. дэд боть. УБ., 2003

-Рашид-ад-дин. Судрын чуулган. I. II боть. орчуулсан Ц.Сүрэнхорлоо. УБ., 2003

-Ш.Бира. Их Монгол улсын түүх, үзэл суртлын зарим онцлог асуудлууд. УБ., 2006

-С.Цолмон. Монголын Алтан ордон улс. УБ., 2006

- Л.Дэндэв. Дундад үеийн Монголын түүх. УБ.,2008. т.72-79

Сэдэв. 2.6 Монголын Ил хаадын улс (сем)

Ямар мэдлэг олгох:

Их Монгол улсын Мөнх хааны даалгавраар дүү Хүлэгү баруун Азийг эзэлж, Ил хаадын улсыг үндэслэн байгуулсан нь. XIII зууны сүүлээс Монгол гүрэн биеэ даасан эзэнт улсуудад хуваагдах үйл явц эхэлсэн нь. “Ил хаан” хэмээх нэрийн талаар тайлбарууд.

-Ил хаан Аргунаас Францын ванд илгээсэн захидал

-Ил хаан Газаны шинэтгэлийн бодлого

Монголын Ил хаадын улсын хаадын он дараалал, улс төрийн төв, газар нутаг, хил хязгаар, аж ахуйн үндсэн салбаруудын төлөв байдал, хүн амын бүтэц бүрэлдэхүүн, шашин шүтлэг. Ил хаадын улс бусад Монголын эзэнт улсуудын харилцаа.

Ямар чадвар олгох:

-Монголын Ил хаадын улс оршин тогтносон он цаг ба биеэ даасан Монголын эзэнт улсын нэг болох талаар тодорхой ойлголт өгнө.

-Монголын Ил хаадын улсын төр, засаг захиргааны байгууламж ба эдийн засаг, соёлын бодлогын талаар цэгцтэй мэдлэг олгоно.

-Ил хаадын улс ба бусад Монголын эзэнт улсуудын хоорондын харилцаа, тэдгээрийн зөрчил, дайн самууны учир шалтгааны тухай тодорхой ойлголттой болно.

-Сэдэвт холбогдох түүхэн үйл явдал, газар орныг газрын зураг дээр зааж, ажиллах чадвар эзэмшүүлнэ.

Уншиж судлах материал:

-Монгол улсын түүх. дэд боть. УБ., 2003

-Рашид-ад-дин. Судрын чуулган. I. II боть. орчуулсан Ц.Сүрэнхорлоо. УБ., 2003

-Ш.Бира. Их Монгол улсын түүх, үзэл суртлын зарим онцлог асуудлууд. УБ., 2006

-Д.Анхбаяр. Монголын Эл хаант улс. УБ., 2006

- Л.Дэндэв. Дундад үеийн Монголын түүх. УБ.,2008. т.82-85

Сэдэв. 2.7. Монголын Цагадайн улс (сем)

Ямар мэдлэг олгох:

Чингис хааны дэд хөвүүн Цагадайн эзэмшлээр Монголын нэгэн улс бий болсон нь. XIII зууны сүүлээс Монгол гүрэн биеэ даасан эзэнт улсуудад хуваагдах үйл явц эхэлсэн нь. Цагадайн улс байгуулагдсан ба мөхсөн он цаг.

-Кебек хааны шинэчлэл

-Могулистан ба Маверенахрын зөрчлийн учир шалтгаан

Монголын Цагадайн улсын хаадын он дараалал, улс төрийн төв, газар нутаг, хил хязгаар, аж ахуйн үндсэн салбаруудын төлөв байдал, хүн амын бүтэц бүрэлдэхүүн, шашин шүтлэг. Цагадайн улс бусад Монголын эзэнт улсуудын харилцаа.

Ямар чадвар олгох:

-Монголын Цагадайн улс оршин тогтносон он цаг ба биеэ даасан Монголын эзэнт улсын нэг болох талаар тодорхой ойлголт өгнө.

-Монголын Цагадайн улсын төр, засаг захиргааны байгууламж ба эдийн засаг, соёлын бодлогын талаар цэгцтэй мэдлэг олгоно.

-Цагадайн улс ба бусад Монголын эзэнт улсуудын хоорондын харилцаа, тэдгээрийн зөрчлийн учир шалтгааны тухай тодорхой ойлголттой болно.

-Сэдэвт холбогдох түүхэн үйл явдал, газар орныг газрын зураг дээр зааж, ажиллах чадвар эзэмшүүлнэ.

Уншиж судлах материал:

-Монгол улсын түүх. дэд боть. УБ., 2003

-Рашид-ад-дин. Судрын чуулган. I. II боть. орчуулсан Ц.Сүрэнхорлоо. УБ., 2003

-Ш.Бира. Их Монгол улсын түүх, үзэл суртлын зарим онцлог асуудлууд. УБ., 2006

-Ц.Энхчимэг. Монголын Цагадайн улс. УБ., 2006

- Л.Дэндэв. Дундад үеийн Монголын түүх. УБ.,2008. т.80-81

Модуль № 3 ДӨЧИН, ДӨРВӨН ХОЁРЫН” МОНГОЛ УЛСЫН ТҮҮХ

Зорилго

-“Дөчин, Дөрвөн хоёрын” Монгол улсын түүхийн үндсэн асуудлууд, энэ үеийн Монголын түүхэнд эзлэх байр суурийг мэдүүлэхэд оршино.

Зорилт

-“Дөчин, Дөрвөн хоёрын” Монгол улсын он цагийн хүрээ хязгаар, хамрах хүрээ, ач холбогдол, үечлэлийн асуудлыг тодорхойлно.

-“Дөчин, Дөрвөн хоёрын” Монгол улсын улс төр, эдийн засаг, цэрэг, хүн амын байдал, гадаад харилцаа зэрэг суурь мэдлэгийг эмх цэгцтэй олгоно.

-Тухайн үеийн Монголын түүхийг дотор нь гурван үе болгож, хаан тус бүрээр тусгайлан судлах нь чухал болохыг мэдүүлнэ.

-Газрын зураг, атластай хэрхэн ажиллах ба түүнийг ашиглаж сурахын чухлыг ойлгуулна.

Сэдэв. 3.1 “Дөчин, Дөрвөн хоёр”-ын Монголын улс (сем)

Ямар мэдлэг олгох:

Монголын эзэнт гүрний мөхөл ба монголчууд эх нутагтаа эргэж ирсэн нь. Монгол дахь улс төрийн хямрал, “Дөчин, Дөрвөн хоёр”-ын улсын үе, он цаг.

-“Дөчин, Дөрвөн хоёр”-ын Монгол улсын хаадын он дараалал

“Дөчин, Дөрвөн хоёр”-ын Монгол улсын төр, засаг захиргааны байгууламж. “Түмэн”-ий өөрчлөлт, хувиралт. “Дөчин, Дөрвөн хоёр”-ын Монгол улсын эдийн засаг, цэрэг, хүн ам. Биеэ даасан бага улсуудын үе, түүний он цаг. Монгол олон бага улсуудад хуваагдсан нь. Тэдгээрийн засаглал, газар нутаг, хоорондын харилцаа.

Ямар чадвар олгох:

-“Дөчин, Дөрвөн хоёр”-ын Монгол улсын он цаг ба Монголын түүхийн биеэ даасан том үе болох талаар тодорхой ойлголт өгнө.

-“Дөчин, Дөрвөн хоёр”-ын Монгол улсын төр, засаг захиргааны байгууламж, эдийн засаг, цэрэг, хүн ам зүйн талаар цэгцтэй мэдлэг олгоно.

-Сэдэвт холбогдох түүхэн үйл явдал, газар орныг газрын зураг дээр зааж, ажиллах чадвар эзэмшүүлнэ.

Уншиж судлах материал:

-Монгол улсын түүх. гутгаар боть. УБ., 2003

-Дай хун и, Буян. Умард Юаний түүх. Хайлаар. 1991

-Н.Ариунгуа. XIV-XVII зууны Монгол-Хятадын харилцаа. УБ., 1996

- Гэрэлбадрах Ж. Монголын нутаг дэвсгэр, хил хязгаарын түүх. УБ.,2006

- Гэрэлбадрах Ж. “Дөчин, Дөрвөн хоёр”-ын Монгол улсын язгууртны цол зэрэг. УБ.,2010

Сэдэв. 3.2 Монголын улс төрийн нэгдлийг сэргээх

оролдлогууд (лекц)

Ямар мэдлэг олгох:

Монгол дахь улс төрийн хямрал, задрал, түүний улс төр ба нийгэм-эдийн засгийн учир шалтгаан. Улс төрийн бутралыг эрчим хүчний онол, төвөөс зугадах хүчний үйлчлэлийн онолын үүднээс тус тус тайлбарлах нь. Монгол улс биеэ даасан бага улсуудад хуваагдсан нь. Улс төрийн нэгдлийг сэргээхийн төлөөх хаад ноёдын тэмцэл үйл ажиллагаа. Ойрадын Тогоон тайш, Эсэн тайш, Мандухай хатан ба Батмөнх хаан, Түмэн засагт хаан, жонон Алтан хан нарын бодлого, үйл ажиллагаа.

Ямар чадвар олгох:

-Монголын улс төрийн хямрал, бутралын учир шалтгааны талаар цэгцтэй ойлголт өгнө.

-Монголд эзэн, харъяатын харилцаа цэцэглэн хөгжсөн үе–Улс төрийн хямралын үетэй хэрхэн давхцаж буй талаар тодорхой мэдлэг олгоно.

-Монголын төвлөрсөн нэгдмэл засгийн төлөө тэмцсэн хаад язгууртан тус бүрийн бодлого, үйл ажиллагааны талаар тодорхой ойлголттой болно.

-Сэдэвт холбогдох түүхэн үйл явдал, газар орныг газрын зураг дээр зааж, ажиллах чадвар эзэмшүүлнэ.

Уншиж судлах материал:

- Лу. Алтан товч. УБ.,2006

-Монгол улсын түүх. гутгаар боть. УБ., 2003

-Дай хун и, Буян. Умард Юаний түүх. Хайлаар. 1991

-Н.Ариунгуа. XIV-XVII зууны Монгол-Хятадын харилцаа. УБ., 1996

Сэдэв. 3.3 Монголд шарын шашин дэлгэрсэн нь

(лекц)

Ямар мэдлэг олгох:

Монголд бурхны шашин дэлгэрсэн түүхэн үеүд. “Дөчин, Дөрвөн хоёр”-ын Монгол улсын үед бурхны шашин гуравдах удаагаа дэлгэрч, гол шүтлэг болсон нь. Монголд шарын шашин дэлгэрэхэд хүргэсэн улс төрийн шалтгаан. Шарын шашин дэлгэрүүлэхэд манлайлан оролцсон хаад язгууртнуудын бодлого, үйл ажиллагаа. Түвэдийн шашны бүлэглэлийнхний улс төрийн бодлого, түүний цаад мөн чанар. Монголд бурхны шашин дэлгэрсний эерэг ба сөрөг тал.

Ямар чадвар олгох:

-Монголд бурхны шашин дэлгэрсэн түүхийн үечлэл, тэдгээрийн онцлогийн талаар цэгцтэй ойлголт өгнө.

-Монголд бурхны шашныг хүчлэн дэлгэрүүлэх болсон гадаад ба дотоод улс төрийн учир шалтгааны талаар тодорхой мэдлэг олгоно.

-Монголд шашин дэлгэрүүлсэн хаад язгууртнуудын бодлого, үйл ажиллагааны талаар тодорхой ойлголттой болно.

-Сэдэвт холбогдох түүхэн үйл явдал, газар орныг газрын зураг дээр зааж, ажиллах чадвар эзэмшүүлнэ.

Уншиж судлах материал:

-Саган сэцэн. Эрдэнийн товч. УБ.,2006

- Монгол улсын түүх. гутгаар боть. УБ., 2003

-Дай хун и, Буян. Умард Юаний түүх. Хайлаар. 1991

-С.Пүрэвжав. Монгол дахь шарын шашны хураангуй түүх. УБ., 1978

Сэдэв. 3.4 Зүүнгар улс (лекц)

Ямар мэдлэг олгох:

Ойрадууд XIII зууны үеэс ой тайгаас гарч аажмаар баруун зүг нүүдэллэн талын нүүдэлчид болсон нь. Дөрвөн түмэн Ойрад монголчуудын бүтэц бүрэлдэхүүн, түүний өөрчлөлт. Элбэг хааны үед Монгол улсаас ойрадууд салж тусгаарласан нь. Ойрадын цэрэг-улс төрийн зүтгэлтнүүдийн идэвхитэй үйл ажиллагаа. Ойрадын их нүүдлүүд, түүний учир шалтгаан.

-Хошуудын Төр байх ноёны Хөх нуур руу хийсэн их нүүдэл

-Торгуудын Хо өрлөгийн Ижил тийш хийсэн их нүүдэл

Галдан 1676 онд Зүүнгарын улсыг байгуулсан нь. Галдан бошгот хааны дотоод, гадаад бодлого, үйл ажиллагаа. Цэвээнравдан, Галданцэрэн хааны үеийн Зүүнгар улс. Зүүнгар улсын улс төрийн төв, газар нутаг, хил хязгаар. Зүүнгарын улсын хараат түшмэг улсууд нь Ижил мөрний Халимаг, Хөх нуурын монголчууд болох нь.

Ямар чадвар олгох:

-Ойрад монголчуудын түүхийн үечлэл ба түүхийн үндсэн асуудлын талаар цэгцтэй мэдлэг өгнө.

-“Зүүнгар улс” хэмээх улсын нэрийн талаар тодорхой ойлголт өгнө.

-Зүүнгарын улсын хаан тус бүрийн бодлого, үйл ажиллагааны талаар тодорхой ойлголттой болно.

-Сэдэвт холбогдох түүхэн үйл явдал, газар орныг газрын зураг дээр зааж, ажиллах чадвар эзэмшүүлнэ.

Уншиж судлах материал:

-Ойрад Монголын түүхэнд холбогдох тод бичгийн сурвалжууд. I, II. УБ.,2005

-Монгол улсын түүх. гутгаар боть. УБ., 2003

-Дай хун и, Буян. Умард Юаний түүх. Хайлаар. 1991

-А.Очир. Монголын ойрадуудын түүхийн товч. УБ., 1993

- Златкин И.Я. История Джунгарского ханства. М.,1983

- Сүхбаатар На. Ойрад монголчуудын үечлэлийн асуудалд. –Монголын түүхийн үечлэлийн асуудалд. УБ.,2007 т.

-Ш.Б.Чимитдоржиев.Национально-освободительное движение Монгольского народа в XVII-XVIII вв. Улан-Удэ.,2002 стр.80-100, 174-187, 193-206

Сэдэв. 3.5 XIII-XVI зууны Монголын соёл (сем)

Ямар мэдлэг олгох:

Монголын нэгдсэн улс байгуулагдсанаар Монгол үндэсний соёл бүрэлдэн хөгжих аятай нөхцөл бий болсон нь. Тухайн үеийн монголчуудын аж байдал, хэв заншил. Монголчуудын мэдлэг ухаан: Газарзүйн мэдлэг, түүхийн мэдлэг - МНТ, хууль зүйн мэдлэг-Их Засаг хууль. Төрийн бичиг-Уйгуржин монгол бичиг, Дөрвөлжин бичиг. Хэл бичгийн эрдэмтэн Чойжи-Одсэр. Уран зохиолын хөгжил. Урлаг, хот суурин газрын боловсрол.

XVI зууны үеийг Монголын соёлын сэргэн мандалтын үе хэмээх учир шалтгаан, XIV-XVI зууны үеийн монголчуудын аж байдалд гарсан өөрчлөлт. Али гали, Тод үсэг, Соёмбо, Хэвтээ дөрвөлжин үсгүүд зохиогдсон нь, учир шалтгаан. Түүх, хууль цаазын мэдлэг. Уран зохиолын хөгжил.

Ямар чадвар олгох:

- Их Монгол улсын соёлын талаар цэгцтэй мэдлэг өгнө.

- Монголын соёлын “сэргэн мандалтын үе” хэмээхийн учир шалтгааныг тодорхойлох чадвартай болно.

- Тухайн үед холбогдох түүхийн сурвалж зохиолуудын талаар тодорхой ойлголттой болно.

-Сэдэвт холбогдох түүхэн үйл явдал, газар орныг газрын зураг дээр зааж, ажиллах чадвар эзэмшүүлнэ.

Уншиж судлах материал:

- Монголын нууц товчоон. Сонгомол эх. УБ.,2006

- Плано Карпини. Монголчуудын түүх. УБ.,1988

- Вилгельм Рубрук. Дорнод этгээдэд зорчсон минь. УБ.,1988

- Марко Поло. Орчлонгийн элдэв сонин. УБ.,1987

- Монгол улсын түүх. дэд боть. УБ., 2003 т.327-360

- Ш.Бира.Монголын түүх, соёл, түүх бичлэгийн судалгаа. УБ.,2001

- Ц.Дамдинсүрэн. Монголын уран зохиолын тойм: УБ.,1957 т.57, 102-106

- Ч.Далай. Монголын түүх. II дэв. УБ.,1996

- Н.Ишжамц. Монголд Нэгдсэн улс байгуулагдаж, феодализм бүрэлдэн тогтсон нь. УБ.,2002 т.107-146

- Монголын соёлын түүх. УБ.,1999

Модуль № 4 МАНЖИЙН ЭРХШЭЭЛИЙН ҮЕИЙН

МОНГОЛЫН ТҮҮХ

Зорилго

-Монголчууд тусгаар тогтнолоо алдаж, Манжийн эрхшээлд байх үеийн түүхийн үндсэн асуудлуудыг мэдүүлэхэд оршино.

Зорилт

-Манжийн эрхшээлийн үеийн Монголын түүхийг гурван үе болгож, үе тус бүрд Монголын талаарх Манжийн төрийн бодлого хэрхэн өөрчлөгдөж байсныг тодорхойлно.

-Тэр үеийн Монголын засаг захиргаа, эдийн засаг, цэрэг, хүн амын байдал, шашин шүтлэгийн талаарх суурь мэдлэгийг олгоно.

-Манжаас Монголд тогтоосон төрийн дэглэм, түүний мөн чанарыг мэдүүлнэ.

-Газрын зураг, атластай хэрхэн ажиллах ба түүнийг ашиглаж сурахын чухлыг ойлгуулна.

Сэдэв. 4.1 Буриад Монгол Оросод эзлэгдсэн нь (лекц)

Ямар мэдлэг олгох:

Буриад монголчуудын угсаатны бүрэлдэхүүн ба газар нутаг. XV зуунаас Буриадууд Халх Монгол улсын хараат түшмэг болсон нь.

XVI зуунаас Орос улс Сибирийг хэрхэн эзэлсэн нь. Монголын нутгийн баруун ба баруун хойд талаас Оросын түрэмгийлэл эхэлсэн нь. Оросын байгуулж байсан өвөлжөө-зима, шивээ-острог, хот-городын үүрэг зориулалт. Буриад монголчуудыг хэрхэн эзлэн түрэмгийлсэн нь. Халхын хаад ноёдын Оросын түрэмгийллийн эсрэг дипломат болон зэвсэгт тэмцэл. 1689 оны Нерчүүгийн Хаант Орос-Манж чин улсын гэрээгээр буриад монголчууд Оросын харъяат болсныг баталгаажуулсан нь.

Ямар чадвар олгох:

-Буриад монголчуудын түүх ба угсаатны бүрэлдэхүүн, Халхын хараат түшмэг байдалтай байсан талаар цэгцтэй мэдлэг өгнө.

-XVI зуунаас Хаант Орос Сибирийг эзлэх төрийн бодлого хэрхэн, яаж явагдсан тухай тодорхой ойлголт өгнө.

-Оросууд Буриад монголчуудыг эзлэх үйл явц, Халхын нутгийн хойд талаас түрэмгийлэн эзэлж байсан, 1689 оны Нерчүүгийн гэрээний талаар тодорхой ойлголттой болно.

-Сэдэвт холбогдох түүхэн үйл явдал, газар орныг газрын зураг дээр зааж, ажиллах чадвар эзэмшүүлнэ.

Уншиж судлах материал:

- Монгол улсын түүх. дөтгөөр боть. УБ., 2003

- Б.Цэдэн-Иш. Төрөлх нутгийн төө газрын төлөө. УБ., 1976

- Ж.Гэрэлбадрах. Монголын нутаг дэвсгэр, хил хязгаарын түүх. УБ., 2006

- Д.Бямбасүрэн. Буриад түмний гарал үүсэл түүхэн замналын зарим асуудал. –Алтаргана –IV. “Буриад-монголчуудын угсаа-түүхийн зарим асуудал”. ОУ-ын ЭШХ-ын эмхтгэл. УБ.,2000. т.47-58

- Буряты. Улан-Удэ.,2006

Сэдэв. 4.2 Өмнөд Монгол Манжид эзлэгдсэн нь

(сем)

Ямар мэдлэг олгох:

XVII зууны эхэн үеийн Монголын дотоод гадаад байдал. Монголын хойд талд Орос улс хүчирхэгжсэн нь, түүний газар нутгийн түрэмгий бодлого, мөн чанар. Урд талд Манж улс байгуулагдсан нь, түүний гадаад бодлого. XVII зууны эхэнд Монгол улс Ойрад улс, Халх улс, Цахар улс, Түмэд улс, Торгууд улс, Хошууд улс, Алтан ханы улс гэсэн олон жижиг улсад хуваагдан оршсон нь, тэдгээрийн дотоод байдал.

Лигдэн хааны дотоод бодлого, үйл ажиллагаа. Лигдэн хаан ба Мингийн харилцаа.Лигдэн ба Халхын Цогт хунтайжийн харилцаа. Лигдэн хаан ба Манжийн харилцаа. Манжийн төрийн эеэр татах бодлого ба Өмнөд Монголын олон аймгууд түүнд дагаар орсон нь. Өмнөд Монгол Манжийн эрхшээлд орсон нь. Тэднийг 6 чуулган, 49 хошуу болгон хуваасан нь. Манжийн эсрэг Бурни вангийн бослого.

Ямар чадвар олгох:

- XVII зууны Монгол улсын дотоод, гадаад нөхцлийн талаар цэгцтэй мэдлэг өгнө.

- Лигдэн хааны бодлого, үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгнө.

- Өмнөд Монголын олон аймгууд Манжид дагаар орж, улмаар тусгаар тогтнолоо алдсан тухай тодорой ойголт өгч, түүхийн сургамж ухаарлыг төлөвшүүлнэ.

-Сэдэвт холбогдох түүхэн үйл явдал, газар орныг газрын зураг дээр зааж, ажиллах чадвар эзэмшүүлнэ.

Уншиж судлах материал:

- XVII зууны тэргүүн хагасын Монгол, Манжийн харилцаанд холбогдох баримт бичгүүд. Хөрвүүлж, тайлбар хийсэн Ц.Төрбат., Д.Энхцэцэг. УБ.,2004

- Монгол улсын түүх.дөтгөөр боть. УБ.,2003

- Нацагдорж Ш. Халхын түүх. УБ.,2008

- Дэндэв Л. Дундад үеийн Монголын түүх. УБ.,2008

- Монголчуудын Манжийн эсрэг 1755-1758 оны тэмцэл. ЭШ-ний хурлын эмхтгэл. УБ.,2007

- Ш.Б.Чимитдоржиев. Национально-освободительное движение Монгольского народа в XVII-XVIII вв. Улан-Удэ.,2002 стр.9-25

Сэдэв. 4.3 Халх Монгол Манжид дагаар орсон нь

(сем)

Ямар мэдлэг олгох:

Халх Монгол биеэ даасан бага улс болох нь. Халхын өвөг хаад ба түүний дараах үеийн Халх улсын байдал. Манжийн хаадын Халхын талаар явуулсан бодлого, түүний мөн чанар.

-Халх Монгол ба Манжийн харилцаа

-Халх Монгол ба Оросын харилцаа

-Халх Монгол ба Өмнөд Монголын харилцаа

- 1640 оны Монгол-Ойрадын цааз

-Занабазарын улс төрийн түүхэнд гүйцэтгэсэн үүрэг

-Чахундорж ба Галдан нарын зөрчил, уг учир

Халхын баруун гар-Засагт ханы дотоод хямрал. Халхын дотоод хямралд Зүүнгарын улс, Манж чин улс, Түвэд улс оролцсон нь. Тэдний тус тусын ашиг сонирхол, санаархал. 1688 оны Хүрэн бэлчирийн чуулган. Халх-Ойрадын дайн. 1689 оны Ар Элстэйн чуулганы шийдвэр. 1691 оны Долоон нуурын чуулганаар Халх монголчууд Манжид албан ёсоор дагаар орсон нь.

Ямар чадвар олгох:

-Халх Монгол улсын түүхийн үндсэн асуудлууд, гадаад бодлогын талаар цэгцтэй мэдлэг өгнө.

-Халхын дотоод хямрал олон улсын хэмжээнд өргөжих болсны гадаад, дотоод хүчин зүйлс, Халх-Ойрадын дайны тухай тодорхой ойлголттой болно.

-Халх Монгол улс Манжийн төрийн бодлогод автах болсон ба тусгаар тогтнолоо алдаж, Манж Чин улсад дагаар орсон тухай тодорхой ойлголт өгнө.

-Сэдэвт холбогдох түүхэн үйл явдал, газар орныг газрын зураг дээр зааж, ажиллах чадвар эзэмшүүлнэ.

Уншиж судлах материал:

- Галдан. Эрдэнийн эрхи хэмээх түүх болой. Хөрвүүлж, тайлбар хийсэн Ж.Гэрэлбадрах. УБ.,2010

-Монгол улсын түүх. дөтгөөр боть. УБ., 2003

-Ш.Нацагдорж. Халхын түүх. УБ., 2008

-Д.Гонгор. Халх товчоон. I. УБ., 1978

- Л.Дэндэв. Дундад үеийн Монголын түүх. УБ.,2008

- Ш.Б.Чимитдоржиев. Национально-освободительное движение Монгольского

народа в XVII-XVIII вв. Улан-Удэ.,2002 стр.26-61

Сэдэв. 4.3 Хөх нуурын Монгол Манжид эзлэгдсэн нь (лекц)

Ямар мэдлэг олгох:

Хөх нуур эртнээс нүүдэлчдийн язгуур нутгийн нэг байсан нь. Хөх нуур дахь Халхын Цогт хунтайж ба Ойрадын ноёдуудын тэмцэл, түүний улс төр, үзэл суртлын шалтгаан. 1637-1723 онуудад Хөх нуурт Ойрад Монголын Хошууд аймаг ноёрхож байсан нь. Галдан бошгот Манжид дарагдснаас хойш Хөх нуур-Манжийн харилцаа өөрчлөгдсөн нь. Хөх нуурын тэргүүлэх ноёд болох Лувсанданзан, Цагаанданзан хоёрын зөрчил. Хөх нуур Манжид эзлэгдсэн нь. 1723 оны Хөх нуурын монголчуудын бослого, түүний түүхэн сургамж. Хөх нуурын монголчуудыг 2 чуулган, 29 хошуу болгон зохион байгуулсан нь.

Ямар чадвар олгох:

-Хөх нуурын монголчуудын түүхийн үндсэн асуудлууд, Ойрад Монголын хараат түшмэг байдалтай оршиж байсан талаар цэгцтэй мэдлэг өгнө.

-Хөх нуурын Монголоос бусад Монгол улсуудтай ба Түвэд, Манжтай хэрхэн харилцаж байсан тухай тодорхой ойлголттой болно.

-Хөх нуурын Монгол Манжийн хараат болсон ба хэрхэн эзлэгдсэн, бослого гаргасан тухай тодорхой ойлголт өгнө.

-Сэдэвт холбогдох түүхэн үйл явдал, газар орныг газрын зураг дээр зааж, ажиллах чадвар эзэмшүүлнэ.

Уншиж судлах материал:

-Монгол улсын түүх. дөтгөөр боть. УБ., 2003

-Ш.Нацагдорж. Халхын түүх. УБ., 2008

-Д.Гонгор. Халх товчоон. I. УБ., 1978

-Б.Оюунбилиг. Хошууд товчоон. Хайлаар. 1991

- Ойрад Монголын товч түүх. Шинжаан.,2000. т.333-345

Сэдэв. 4.4 Зүүнгар улс Манжид эзлэгдсэн нь,

Манжийн эсрэг бослого, хөдөлгөөн (сем)

Ямар мэдлэг олгох:

1745 онд Галданцэрэн хаан нас барсны дараах Зүүнгар улс дахь хаан ширээний төлөөх тэмцэл. Цэвээндоржнамжил хаан, Ламдаржаа хаан, Даваач хаан нарын үеийн дотоодын самуун тэмцэл. Дөрвөд аймаг Манжид дагаар орсон нь. Даваач хаан, Хойдын Амарсанаа нарын холбоотны ажиллагаа ба зөрчил. Амарсанаа Манжид дагаар орсон нь. 1755 онд Манжийн их цэрэг Зүүнгар улсыг хэрхэн, яаж эзэлсэн тухай.

Амарсанаа Зүүнгарт Манжийн эсрэг бослого эхлүүлсэн нь. Зүүнгарын зэвсэгт бослого амжилт олохгүй байсны шалтгаан. Бослогын хоёрдахь өрнөл, түүний удирдагчид. Чингүнжав Халхад Манжийн эсрэг хөдөлгөөн өрнүүлсэн нь, түүний хэлбэрүүд. Халхын II Жибзундамба хутагт ба Халх дахь эсэргүүцлийн хөдөлгөөн. Манжийн эсрэг бослого хөдөлгөөн ээлж дараалан дарагдсан нь. Зүүнгарт Манж нарын үйлдсэн их аллага. Бослогын түүхэн сургамж, ухаарал.

Ямар чадвар олгох:

-Зүүнгар улсын сүүлийн хаадын бодлого, хаан ширээний төлөөх тэмцэл тусгаар тогтнолоо алдахад хүргэсэн талаар цэгцтэй мэдлэг өгнө.

-Зүүнгар улс Манжтай эн тэнцүү тэмцэлдсэн ба Дөрвөд, Хойд нар дагаар орсноор эзлэгдэхэд хүргэсэн тухай тодорхой ойлголттой болно.

-Монголчуудын Манжийн эсрэг тэмцэл, хөдөлгөөн хэрхэн өрнөж, дарагдсан тухай тодорхой ойлголт өгнө.

-Сэдэвт холбогдох түүхэн үйл явдал, газар орныг газрын зураг дээр зааж, ажиллах чадвар эзэмшүүлнэ.

Уншиж судлах материал:

- Монгол улсын түүх. дөтгөөр боть. УБ., 2003

- Ш.Нацагдорж. Халхын түүх. УБ., 2008

- Д.Гонгор. Халх товчоон. I. УБ., 1978

- Н.Ишжамц. 1755-1758 оны Амарсанаа, Чингүнжав нараар удирдуулсан Монгол ард түмний Манжийн эсрэг зэвсэгт тэмцэл.УБ.,1976

- А.Очир. Монголын Ойрадуудын түүхийн товч. УБ., 1993

- Ч.Далай. Ойрад Монголын түүх. УБ.,2007

- Монголчуудын Манжийн эсрэг 1755-1758 оны тэмцэл. ЭШ-ний хурлын материал. УБ.,2007

-О.Оюунжаргал. Манж Чин улсаас монголчуудыг захирсан бодлого (Ойрадуудын жишээн дээр). УБ.,2009 т.73-122

-Ш.Б.Чимитдоржиев.Национально-освободительное движение Монгольского народа в XVII-XVIII вв. Улан-Удэ.,2002 стр.62-79, 101-131, 137-143

Сэдэв. 4.5 Монголд тогтоосон Манжийн

төрийн дэглэм (лекц)

Ямар мэдлэг олгох:

Бүх Монгол даяар тогтоосон Манжийн төрийн дэглэм, түүний мөн чанар. Монголыг захирах Манжийн төрийн төв байгууллага-Монгол жургаан. Манжийн төрийн Монголыг засаглан захирах бодлого.

-Монголын засаг захиргааны талаарх Манжийн төрийн бодлого

-Монголын шашны талаарх Манжийн төрийн бодлого

-Монголын цэргийн талаарх Манжийн төрийн бодлого

-Монголын хууль цаазны талаарх Манжийн төрийн бодлого

-Монголын цэргийн талаарх Манжийн төрийн бодлого

Монголын эзэмшлүүд дэх сайд, жанжны газрууд. Монголын ноёд язгууртнуудын зэрэг дэв, цол хэргэм. Сум ард, шавь ард, хамжлага ард. Хошуу, сумын зохион байгуулалт. Монголын талаарх Манжийн төрийн гол хууль цааз.

Ямар чадвар олгох:

-Монголд тогтоосон Манжийн төрийн дэглэм, түүний мөн чанарын талаар цэгцтэй мэдлэг өгнө.

-Монголын талаарх Манжийн төрийн бодлогыг салбар тус бүрээр нь тодорхой ойлгуулна.

-Манжийн эрхшээлийн үеийн Монголын нийгмийн байгууллын тухай тодорхой ойлголт өгнө.

-Сэдэвт холбогдох түүхэн үйл явдал, газар орныг газрын зураг дээр зааж, ажиллах чадвар эзэмшүүлнэ.

Уншиж судлах материал:

-Монгол улсын түүх. дөтгөөр боть. УБ., 2003

-Ш.Нацагдорж. Халхын түүх. УБ., 2008

-М.Санждорж. Монгол төрийн түүхээс (XIII-XIX зуун). УБ.,1998

- Ц.Сономдагва. Манжийн захиргаанд байсан үеийн Ар Монголын засаг захиргааны зохион байгуулалт (1691-1911). УБ.,1998

- Манжаас Монголыг эзэрхсэн үеийг илэрхийлсэн хэрэглэгдэхүүн. Хөрвүүлсэн Ж.Урангуа, З.Энхтайван. УБ.,2007

- О.Оюунжаргал. Манж Чин улсаас монголчуудыг захирсан бодлого. (Ойрадуудын жишээн дээр). УБ.,2009 т.123-187

Сэдэв. 4.6 Монголоос Манж Чин улсад нийлүүлж

байсан алба гувчуур (сем)

Ямар мэдлэг олгох:

Монголын ноёд язгууртнуудаас Манжийн хаанд барьж байсан албууд. Тэдгээрийн төрөл, зорилго. Ард олноос Манжийн төрд хааж залгуулж байсан албаны үүрэг, зориулалт.

-Манжийн хааны болон албаны мал хариулах алба.

- Ангийн үс, гөрөөсний мах нийлүүлэх алба

-Гэр ба суман харуулын алба

-Цэргийн алба

-Өртөөний алба

-Тариалангийн алба. Тэдгээрийн бүтэц, зардал. Монголын нийгмийн хөгжилд Манжийн алба гувчуур дарамт болж байсан нь. Монголын орон нутгийн засаг захиргааны алба гувчуурууд.

Ямар чадвар олгох:

-Монголоос Манжийн хаадад барьж байсан 9 цагааны ба ёсны юмны талаар тодорхой мэдлэг өгнө.

-Монголчуудаас хааж байсан Манжийн төрийн алба тус бүрийн үүрэг, зориулалтыг тодорхой ойлгуулна.

-Монголын дотоод алба буюу засаг захиргааны алба гувчуурын тухай тодорхой ойлголт өгнө.

-Сэдэвт холбогдох түүхэн үйл явдал, газар орныг газрын зураг дээр зааж, ажиллах чадвар эзэмшүүлнэ.

Уншиж судлах материал:

-Монгол улсын түүх. дөтгөөр боть. УБ., 2003

-Ш.Нацагдорж. Халхын түүх. УБ., 2008

-Ц.Насанбалжир. Ар Монголоос Манж чин улсад залгуулж байсан алба (1691-1911). УБ., 1964

- Л.Жамсран. Дарьгангын сүрэгчин хошуу. УБ.,1994

Сэдэв. 4.7 Монгол дахь Хятад ба бусад орны

худалдаа, мөнгө хүүлэл (лекц)

Ямар мэдлэг олгох:

Манжийн төрөөс Монголын эдийн засаг, худалдааны талаар баримталж байсан бодлого. Монголд Хятадын худалдаа нэвтэрч эхэлсэн нь. Түүний дэлгэрэлтийн үеүд ба онцлог. Монгол дахь Хятадын худалдааны арга хэлбэрүүд. Хятадын мөнгө хүүллийн хэлбэрүүд, мөн чанар. Монголчууд нийтээрээ Хятадын худалдаачдын өртөн болсны учир шалтгаан. Монгол дахь Хятадын худалдаа, мөнгө хүүллийн сүлжээний бүтэц, зохион байгуулалт.

Монгол дахь Орос болон барууны бусад орнуудын худалдаа, жижиг үйлдвэрлэлийн төрөл, хэмжээ, онцлог, ялгаа. Монголын нийгэмд үзүүлсэн нөлөө.

Ямар чадвар олгох:

-Монголд ноёрхсон Хятадын худалдаа, мөнгө хүүллийн тогтолцоо, түүний бүтэц, мөн чанарын талаар цэгцтэй мэдлэг өгнө.

-Монгол дахь Орос ба барууны бусад улсуудын худалдаа, жижиг үйлдвэрийн талаар тодорхой мэдлэг эзэмшүүлнэ.

-Хятад, Орос ба баруун орнуудын Монголын нийгэм-эдийн засагт үзүүлсэн нөлөөны тухай тодорхой ойлголт өгнө.

-Сэдэвт холбогдох түүхэн үйл явдал, газар орныг газрын зураг дээр зааж, ажиллах чадвар эзэмшүүлнэ.

Уншиж судлах материал:

-Монгол улсын түүх. дөтгөөр боть. УБ., 2003

-Ш.Нацагдорж. Халхын түүх. УБ., 2008

-М.Санждорж. Халхад Хятадын худалдаа мөнгө хүүлэл нэвтэрч хөлжсөн нь.

УБ., 1974

-А.Очир. Монгол-Хятадын худалдааны харилцаа. (XIX-XX зууны эхэн). УБ.,1995

-Ар Монгол дахь Хятадын худалдаа, мөнгө хүүлэл (1751-1911). Баримт бичгүүд. УБ.,1988

Сэдэв. 4.8 Монголчуудын Манжийн эсрэг тэмцэл,

хөдөлгөөн (сем)

Ямар мэдлэг олгох:

XIX зууны эхнээс Манжийн засаг захиргаа, Хятадын худалдаачид, мөнгө хүүлэгчид, хошууны ноёны эсрэг тэмцэх болсон нь. Тэмцлийн хэлбэрүүд. Хошууны ноёны эсрэг ардын тэмцэл. -Дугарцэмбэл хошуунд гарсан тэмцэл, -Тогтохтөрийн хошуунд гарсан ардын тэмцэл.

XIX зууны II хагасаас Мажн-Хятадын засаг захиргаа, хятадын худалдаачид, мөнгө хүүлэгчдийн эсрэг тэмцэх болсон нь.

-Цагаан малгайтны тэмцэл

-Онолт, Энхтайванаар удирдуулсан цэргийн бослого

-Лам нарын тэмцэл

-Сансрайдоржийн хошууны ардын бослого

-Ард Аюушийн дугуйлангийн хөдөлгөөн.

-Ардын заргын бичиг, онцлог. Өвөр Монголд гарсан ардын хөдөлгөөн:

-Харийн шашныг эсэргүүцэн тэмцсэн нь.

-Цэргийн алба, улаа эсэргүүцсэн нь

-Дугуйлангийн хөдөлгөөн

-Атар хагалбарлахыг эсэргүүцэн тэмцсэн нь

-Тогтохын бослого

Ар болон Өвөр Монголд гарсан Манж-Хятадын засаг захиргаа, хятад худалдаачид, мөнгө хүүлэгчид, хошууны ноёны эсрэг тэмцэл, хөдөлгөөн нь аажмаар Үндэсний эрх чөлөөний хувьсгалын шинжийг олсон нь.

Ямар чадвар олгох:

- Манж-Хятадын засаг захиргаа, хятадын худалдаа, мөнгө хүүлэл, хошууны ноёны эсрэг ардын тэмцэл, хөдөлгөөний талаар цэгцтэй мэдлэг өгнө.

- Манжийн эсрэг монголчуудын тэмцлийн хэлбэрүүдийг тодорхойлох чадвартай болно.

- Сэдэвт холбогдох түүхэн үйл явдал, газар орныг газрын зураг дээр зааж,

ажиллах чадвар эзэмшүүлнэ.

Уншиж судлах материал:

- Монгол улсын түүх. дөтгөөр боть. УБ., 2003 т.222-273

- Ш.Нацагдорж. Халхын түүх. УБ.,2008

- Ш.Нацагдорж. Ар Монголд гарсан ардын хөдөлгөөн. УБ.,1956

- Ар Монгол дахь Хятадын худалдаа, мөнгө хүүлэл (1751-1911). Баримт бичгүүд. УБ.,1988

- Манжаас Монголыг эзэрхсэн үеийг илэрхийлсэн хэрэглэгдэхүүн. Хөрвүүлсэн

Ж.Урангуа, З.Энхтайван. УБ.,2007

- Ардын заргын бичиг. УБ.,

- Ш.Нацагдорж. То ван, түүний сургаал. УБ.,1960

Сэдэв. 4.7 XVII-XX зууны эхэн үеийн Монголын соёл (сем)

Ямар мэдлэг олгох:

Манжийн эрхшээлийн үеийн Монголын соёл, онцлог. Боловсролыг иргэний сургууль ба шашны сургалтаар олгож байсан нь. Бурхны шашны ном судрыг өргөнөөр орчуулах болсон нь. Монголын эрдэмтэн мэргэд түвд хэлээр ном зохиолоо туурвих болсон нь.

Бурхны шашны нөлөөгөөр тухайн үеийн монголчуудын эрдэм ухааны мэдлэгийн хөгжилд гарсан өөрчлөлт: Эмнэлгийн ухаан, хэл бичгийн ухаан, түүхийн мэдлэг ухаан, хууль цаазын мэдлэг. Уран зохиол, түүний төрөл, Урлаг,түүний төрөл. Уран барилга, түүнд гарсан өөрчлөлт, онцлог.

Ямар чадвар олгох:

- Манжийн эрхшээлийн үеийн Монголын соёлын талаар цэгцтэй мэдлэг өгнө.

- Тухайн үеийн Монголын соёлын онцлогийг тодорхойлох чадвар эзэмшүүлнэ.

- Сүм хийдийн барилгын хийцийг ялгах чадвартай болно.

- Сэдэвт холбогдох түүхэн үйл явдал, газар орныг газрын зураг дээр зааж, ажиллах чадвар эзэмшүүлнэ.

Уншиж судлах материал:

- Монгол улсын түүх. дөтгөөр боть. УБ., 2003

- Монголын соёлын түүх. гутгаар боть. УБ.,1999

Сэдэв. 4.8 Манжийн Шинэ засгийн бодлого (сем)

Ямар мэдлэг олгох:

ХХ зууны эхнээс Манжийн төрийн бодлого өөрчлөгдсөн нь, түүний шалтгаан. Манжийн төрөөс Монголд хэрэгжүүлсэн Шинэ засгийн бодлогын мөн чанар. Уг бодлого нь Монголын улс төр, эдийн засаг, соёлын хүрээнд хэрэгжсэн нь, үр дагавар.

Ямар чадвар олгох:

- ХХ зууны эхнээс Манжийн төрийн бодлого өөрчлөгдөх болсон шалтгааныг тодорхойлох чадвартай болно.

- Манжийн “Шинэ засгийн бодлогын” мөн чанарын талаар тодорхой ойлголт өгнө.

- Сэдэвт холбогдох түүхэн үйл явдал, газар орныг газрын зураг дээр зааж, ажиллах чадвар эзэмшүүлнэ.

Уншиж судлах материал:

-Монгол улсын түүх. тавдугаар боть. УБ., 2003

- Л.Жамсран. Монголчуудын сэргэн мандлын эхэн. УБ.,1992

- Ш.Сандаг. Монголын улс төрийн гадаад харилцаа (1850-1919). I боть. УБ.,1971

11. Оюутны бүтээлийн сан:

- Илтгэл

- Реферат

- Эссэ

- Бие дааж уншиж судалсан номын тэмдэглэл

-Түүхийн тулгуур ойлголт, он цагийн хэлхээс

- Тодорхой сэдвийн талаарх уншиж судлах зүйлийн жагсаалт

Бие даалтын сэдвүүд:

- Өөрийн удмын ургийн бичиг үйлдэх

- Монголын овог аймгуудын бүтэц, бүрэлдэхүүн

- Дунд үеийн монголчуудын аж ахуй

- Монголын нийгмийн давхраажилт

- Тэмүжиний хүмүүжил, ертөнцийг үзэх үзэл

- Хүрээгээр нүүдэллэх ёс ба Хүрээ

- Их хаадын намтар

- Бат ханы баруун зүгийн аян дайн буюу “Кипчагийн

аян“

- Дунд үеийн Монголын эдийн соёл

- Дунд үеийн Монголын оюуны соёл

- Бөө мөргөл

-Тэнгэризмийн үзэл

- Бурхны шашны урсгал, чиглэлүүд

- Монголын соёлын “Сэргэн мандалтын” үе

- Амарсанаагийн дотоод зөрчил

- Чингүнжавын Манжийн эсрэг хөдөлгөөн

- Монголын засаг захиргааны нэгжийн өөрчлөлт,

хувирал

- Манжийн эрхшээлийн үеийн Монголын нийгмийн

давхраажилт

- Монгол ба Хятадын Мин улсын харилцаа

- Монгол ба Манжийн эхэн үеийн харилцаа

- Ойрад Монгол ба Оросын харилцаа

- Хотгойдын Алтан хан ба Оросын харилцаа

- Манжийн эрхшээл дэх Монголын статусыг тодорхойлох

- Манжийн эрхшээлийн үеийн Монголын соёлын байдал

12. Сургалтын арга зүй:

Сургалтыг лекц, семинарын хэлбэрээр зохион байгуулна.

Сэдэвчилсэн төлөвлөгөө:

Лекцийн сэдэв

цаг

Семинарын сэдэв

цаг

Монголын дунд үеийн түүхийн үечлэл

2

X-XII зууны Монгол нутаг дахь аймаг, улсууд

2

Түрүү Монгол улс

4

Бөртэ чоно хаанаас ирсэн, Эргүнэ гүн хаана буй үзлүүд

2

Тэмүжиний Монгол улсыг сэргээн тогтоох тэмцэл

2

Бөртэ чоноос Есүхэй хүртэлх хүмүүсийн түүхэн он цаг

2

Монголын эзэнт гүрэн

2

Тэмүжиний бага ба идэр нас

2

Монголын Юань улс

2

Чингис хааны нэгдсэн улс байгуулахын төлөөх тэмцэл

4

Монголын улс төрийн нэгдлийг сэргээх оролдлогууд

2

Их Монгол улсын төрийн байгууламж

2

Монголд шарын шашин дэлгэрсэн нь

2

Чингисийн гадагш хийсэн аян дайнууд

4

Зүүнгар улс

4

Юань гүрний үеийн язгуур Монгол орон

2

Буриад Монгол Оросод эзлэгдсэн нь

2

Монголын Ил хаадын улс

2

Хөх нуурын Монгол Манжид эзлэгдсэн нь

2

Монголын Алтан ордны улс

4

Монголд тогтоосон Манжийн төрийн дэглэм

4

Монголын Цагадайн улс

2

Монгол дахь Хятад ба бусад улсын худалдаа, мөнгө хүүлэл

4

“Дөчин, Дөрвөн хоёр”-ын Монголын улс

4

XIII-XVI зууны Монголын соёл

2

Өмнөд Монгол Манжид эзлэгдсэн нь

4

Халх Монгол Манжид дагаар орсон нь

6

Зүүнгарын улс Манжид эзлэгдсэн нь, Манжийн эсрэг бослого хөдөлгөөн

8

Монголоос Манж чин улсад нийлүүлж байсан алба гувчуур

4

Манжийн эсрэг монголчуудын тэмцэл хөдөлгөөн

4

XVII-XX зууны эхэн үеийн Монголын соёл

2

Манжийн Шинэ засгийн бодлого

2

13. Үнэлгээ:

ÌÓÁÈÑ-èéí Îþóòàí ¿íýëýõ æóðìûã áàðèìòàëíà.

a+4b+2c+3d=p/10 òîìü¸îã àøèãëàíà.

à ¿íýëãýý: Îþóòíû èðöèéã õè÷ýýëä áèåýð îðîëöñîí áàéäëààð ¿íýëíý.

b ¿íýëãýý: Îþóòíû îðîëöîîã òàñàðñàí õè÷ýýëèéí íºõºëò, ëåêöèéí áàÿæèëò, ñåìèíàðûí õè÷ýýëä îðîëöñîí áàéäал болон бие даалтын ажлаар òîîöîæ ¿íýëíý.

ñ ¿íýëãýý: ßâöûí ¿íýëãýýíä ìîäóëèéí ¿ð ä¿íã ÿðèëöëàãà, áè÷ãèéí àæèë, òåñòийн ä¿íã îðóóëæ òîîöíî.

d ¿íýëãýý: Óëèðëûí ýöñèéí áàòëàõ øàëãàëòûã àìààð àâàõûã ÷óõàë÷èëíà. Àìààð àâàõ øàëãàëò íü áèëåò ñóãàëæ õàðèóëàõ, ÿðèëöëàãà õýëáýðòýé áàéíà.

Îþóòíû ìýäëýã, ÷àäâàðûã ¿íýëýõýä ÿðüæ áàéãàà ç¿éëýý óõàìñàðëàñàí áàéäàë (ººðèéí ¿ãýýð, æèøýý ýøëýë, ¿íäýñëýëòýé ÿðèõ) óõàãäàõóóíû òîäîðõîéëîëò, õàðèëöààã ãàðãàæ áóé áàéäàë (ìºí ÷àíàð-àãóóëãà, ÿëãààòàé áà òºñººòýé, õîëáîîòîé òàëûã ãàðãàõ), ìýäëýãýý õýðýãëýõ àðãà áàðèëûã îëñîí áàéäàë (òîäîðõîé àñóóäëûã øèéäâýðëýõýä ìýäëýãýý àøèãëàõ)-ûã õàðãàëçàíà.

Үзэж танилцах музей

  1. Монголын Үндэсний музей.
  2. Монгол Цэргийн музей
  3. Монгол костюмс музей
  4. Каллиграфийн музей